Форум | Холбоо барих
Блог хайлт:

Teacher of geography G.Sodnom

Чернобылийн осол


1986 онд дэлхий дахиныг цочирдуулсан нэгэн аймшигт осол гарсан нь Украйны Чернобылийн атомын цахилгаан станц дээр гарсан осол билээ. Энэхүү ослын уршгаар хэдэн арван мянган хүний амь насаа алдаж Украйны Чернобыль хот орчмын нутаг дэвсгэр бүхэлдээ хаягдан цацраг идэвхит хорт бодисоор бохирдсон.  Одоо ч гэсэн түүний хор уршиг нь бүрэн дүүрэн арилаагүй л байна.

Цахилгаан станц зөвхөн эрчим хүч үйлдвэрлээд зогсохгүй цахилгааныг өөрөө хангалттай ихээр хэрэглэдэг. Тэрхүү эрчим хүчийг реакторыг хөргөх насос хэрэглэж байдаг билээ.

Хэрэв реакторыг цахилгааны сүлжээнээс бүрмөсөн салгах юм бол реакторын цөмд хладагентийг нийлүүлж байх эрчим хүчний өөр эх үүсвэр шаардлагатай юм.
Үүний тулд дизель генератор ашигладаг, гэхдээ унтраах явцад тэр даруйдаа бус тодорхой хугацаанд эрчим хүчнийг хангамжийг хангаж байх ёстой юм.



1986 оны дөрөвдүгээр сарын 25-нд Чернобылийн атомын цахилгаан станц /АЦС/ дээр 4-р реакторыг эрчим хүчээр хангах туршилтын ажиллагааг төлөвлөөд байлаа. Явцыг удаашруулах турбинд  эрчим хүч хангалттай  байгаа эсэхийг станцын ажилчид шалгаж үзэх ёстой байлаа.
Ийм төрлийн туршилт өмнө нь ч хийгдэж байсан боловч эцсийн дүгнэлтийг гаргаагүй учир дахин давтаж үзэхээр шийдвэрлэжээ.

Энэ туршилтыг харамсалтай нь цөмийн бус цахилгаан станцийн хэсэг гэж үзсэн учир аюулаас хамгаалах ямар нэгэн урьдчилсан арга хэмжээ аваагүй юм. Туршилтыг гүйцэтгэгчид цөмийн аюулгүй байдлыг хангах ажилтнуудын хооронд ямар ч уялдаа холбоо байсангүй.

Туршилт явуулахын тулд реакорын хүчин чадлыг бууруулах ёстой байлаа. Эхлээд реактор хагас хүчин чадлаар ажиллаж байхад түүнээс нь илүү бууруулах боломжгүй болжээ.

Дөрөвдүгээр сарын 25-нд 23 цагт удирдлагын систем хүчин чадлыг бууруулах боломжийг олголоо. Хүчин чадал гэнэт 30 мегаватт хүртлээ унажээ.

Дараа ньоператоруудхүчин чадлыг 700-1000 мегаватт хүртэл өсгөх гэж оролдсон юм. Дөрөвдүгээр сарын 26-ны шөнө гэхэд эрчим хүчийг тогтворжуулж 200 мегаватт хүргэсэн бөгөөд ингэхдээ технологийн горимыг эвдсэн байна.

Реактор тогтворгүй ажиллаж эхэлсэн учир оператууд хэдэн секунд тутамд өөрчлөлт оруулж эхэлсэн бөгөөд бага хэмжээний ус өгч, хөргөлтийн систем дэх уур ч буурлаа.
Реакторт нейтроны ялгарлыг бууруулах хянаж байдаг баганыг оруулсан боловч байдал дээрдсэнгүй.

Дулааны хүчний ялгаруулалт ихэссэн явдал дэлбэрэлтийг гаргаж, тэр нь реактоын цөмийг сүйтгэжээ.
Гурван секундын дараа бас нэгэн дэлбэрэлт боллоо.

Эхний дэлбэрэлтийн гол шалтгаан нь шатахуун байсан бол хоёр дахь удаагийн дэлбэрэлтэнд ус төрөгч үүрэг гүйцэтгэсэн бололтой. Дэлбэрэлт реакторын тагийг эвдэлсэн учир цацраг идэвхт бодис гадагшилсан юм.

Ингээд дэлбэрэлтээс үүдэн гал түймэр ч мөн гарч эхэлжээ. Ойролцоо байх Припять хотоос 100 гал сөнөөгчдийг дуудлаа.
Тэд хамгийн их хэмжээний цацрагийн туяаг өөртөө шингээсэн бөгөөд амь үрэгдэнэ гэдэг тодорхой болсон юм.
Гал түймрээс болоод цацраг идэвхт бодис агаарт их өндрөөр цацагдан салхинд туугдан явснаас болж ихээхэн хэмжээний нутаг дэвсгэр бохирдсон юм.

Ийм төрлийн гал түймэртэй хэрхэн тэмцэхийг мэдэхгүй байсан учир байдал хүндрэхэд нилээд нөлөө үзүүлсэн юм.

Гал түймрийг унтраахад тусгай бодис цацаж байсан төдийгүй элс болон шавар хэрэглэж байлаа.

Хожимоо яг тэдгээр бодис болон элс шавар нь реактор доторхи агаарын хэмийг нэмэгдүүлжээ гэсэн дүгнэлтийг гаргажээ.

Гал түймрийг зөвхөн тавдугаар сарын 9-нд унтрааж чадсан билээ.

/Осол гарсан 4-р реактор/


Дараа нь эвдэрсэн 4-р блокийн дээгүүр тусгай "бунхан " шиг зүйл босгож эхэлсэн боловч тэр нь хүрээлэн байгаа орчноос АЦС-аас гарах хор уршгийг ямар ч нөхцөлд хязгаарлаж чадахгүй байлаа.
Хэдэн зуун мянган хүн гал түймрийн уршгийг арилгахад оролцсон юм.

РБМК загварын хуучирсан реакторыг барих ажиллагааг зогсоосон бөгөөд аюулгүй "усны" ВВЭР-ээр сольж эхэлжээ.

Ослын шалтгаан юунд оршиж байсан бэ?

Нэгдүгээрт:

тухайн үеийн  РБМК загварын реакторын аюулгүй байдлыг хангах системд ноцтой дутагдал байсан,

Хоёрдугаарт:

Тестийн ажиллагаа явуулж байсан операторуудад буруу ажиллагаа нь дэлбэрэлтэнд хүргэж болзошгүй гэдгийг анхааруулаагүй байжээ.
Үүний үр дүнд хэдхэн секундын дотор реактор сүйрсэн билээ.

Хоёрхон алдаа хэдэн мянган хүн амь насаа алдаж үхлүүт өвчтэй болоход хүргэжээ.

Тэгээдзогсохгүй АЦС-ын орчмын нутагдэвсгэр удаан хугацаанд хаягдан үхмэл бүс болон хувирсан юм.

Чернобылийн АЦС дээр реактор дэлбэрсэн явдал Украин, Белорусс, Орос улсуудад асар их хэмжээний хохирлыг учруулсан бөгөөд олон оронд цөмийн эрчим хүчинд итгэх итгэлийг бууруулахад хүргэсэн юм.

Мөн дэлбэрэлтийн явцад агаарт 520 аюулт радионуклид цацагдсан бол албан ёсны мэдээгээр цацраг туяаны нийт хэмжээ 50 сая кюритэй тэнцэж байлаа.

/Цацраг идэвхит бодисоор бохирдсон нутаг дэвсгэр/

 

2006 оны мэдээгээр ослын хохирлыг арилгах үйл ажиллагаанаас болж эдийн засагт учруулсан хохирол нь 550 тэрбум доллартай тэнцдэг болохыг Гринпис хөдөлгөөнөөс тооцоолон гаргасан байдаг.

Осол болохоос өмнө цөмийн станцуудаас гаргаж байгаа эрчим хүч нь бусад төрлийн станцуудын гаргаж байгаа эрчим хүчийг бодвол хямд гэж үздэг байлаа.

ЗСБНХУ-д цөмийн машин үйлдвэрлэлийн том үйлдвэрийг хүртэл байгуулж эхэлсэн бөгөөд реактор байгуулах ажиллагааг эрчимжүүлэх зорилготой байсан гэдэг.

Харин ослын дараа эрчим хүчний өөрийн өртөгт реакторыг устгах зардал багтаагүй гэдгийг гэнэт санажээ.

эхийг www.andromeda.blog.banjig.net

бичсэн: geography93 | төрөл: Сонирхолтой 2010-01-10 өдөр 14:27
Холбоос | Мэйлээр илгээх |

Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив