Форум | Холбоо барих
Блог хайлт:

Teacher of geography G.Sodnom

Усны уурын өтгөрөл ба мөсрөл

Конденсаци буюу усны уурын өтгөрөл

Агаар усны уураар бүрэн ханах буюу илүү чийг агуулах чадваргүй болох үед усны уур өтгөрч эхэлнэ. Усны уурын өтгөрөл буюу конденсаци гэдэг нь ус хийн төлвөөс шингэн төлөвд шилжих үзэгдэл юм.


Шүүдэр, манан, үүл үүсэх зэргээр конденсацийн хэлбэр өөр өөр боловч үүсэх хоёр үндсэн нөхцөл бүрдэх ёстой. Үүнд:

Агаар усны уураар ханах.

Өөрөөр хэлбэл е=Е (D=0) болсон үед л /агаар усны уураар ханасан үед/ конденсаци явагдана. "Е=е" болох хоёр зам бий. Хэрэв агаарын температур буурвал "Е" /харьцангуй чийг буюу агаарт чийг байх боломж/ нь багасаж "е" /усны уурын бодит хэмжээ/  рүүгээ дөхсөөр нэг тэнцэж болно.

Энэ нь агаарын температур буурч шүүдэр цэгтээ хүрч байгаа хэрэг юм.


Агаарын температур шүүдэр цэг хүртлээ буурахад усны уур ханасан байдалд хүрдэг. Температур түүнээс цааш буурахад илүүдэл усны уур нь шингэн байдалд шилжинэ.

Учир нь хүйтэн агаарын чийг агуулах чадвар бага тул чийгээр ханах хэмжээндээ улам бүр ойртоно.
"е" буюу үнэмлэхүй чийг нэмэгдсээр "Е"-д хүрэх явдал.

Энэ нь ууршилт ихэссэн үед бүрдэнэ. Температур хүрэлцээтэй боловч уурших ус байхгүй бол агаарт чийг байхгүй.

2)  Усны уур өтгөрөх ямар нэг гадарга юмуу барьцалдах хатуу хэсэг буюу конденсацийн цөм байх шаардлагатай.

Энэ хоёр нөхцөл бүрдсэн үед конденсаци явагдана. Конденсацийн үед дулаан ялгарна. Хэрэв 1 г усны уур 20°С-д конденсацид шилжин шингэн төлөвд орвол ойролцоогоор 600 кал дулааныг агаарт ялгаруулна.

Энэ нь ууршилтын нууц дулаан бөгөөд агаарын дулааны горимд ач холбогдолтой (Ууршилт явагдахад дулаан зарцуулдаг).

Конденсацийн цөм.

Хэдийгээр агаар усны уураар ханах нөхцөл бүрдсэн байвч конденсацын цөм хүрэлцээтэй байх усны уур өтгөрөхөд чухал үүрэгтэй.

Конденсаци ба сублимаци нь газрын гадарга болон элдэв юмсын дээр мөн чөлөөт атмосферт явагддаг.

Хэрэв ямар нэгэн гадарга дээр конденсаци явагдвал цан, хяруу үүснэ. Конденсацийн цөм гэдэг нь агаарт оршиж буй хатуу, шингэн хэсгүүд болох аэрозолууд юм.

Эдгээрийн 30 % нь тэнгисийн давсууд байх ба их долгионы улмаас агаарт гарна. Тэнгисийн давсууд усыг сайн шингээдэг ба гигроскопийн цөм гэж ч нэрлэдэг.

Мөн органик задрал болон шаталтын бүтээгдэхүүн, хуурай газраас үүсэх байгалийн гаралтай зүйлс орно. Далайгаас жил бүр агаар мандалд 1010 т давс гарч байдаг тооцоо бий.

Том хотын дээгүүр үүл манан ихтэй байдаг нь аж үйлдвэр, машин техникийн  хаягдлаас   гарах конденсацын   цөм   их   байдагтай   холбоотой   юм.
Энэ нь голдуу хүхрийн ба азотын хүчлүүд байдаг.

Газрын гадарга орчмын 1 см3 агаарт гэхэд л конденсацын цөм хэдэн арван мянгаар тоологдох ба өндөр лүүгээ багасна.

Гэвч үүлэн дуслууд нь зөвхөн томоохон цөмийг л тойрон бүрэлддэг. Конденсацын цөм нь өорийн гигроскоп чанарын нөлөөгөөр үүссэн дуслын тогтвортой байдлыг ихэсгэх үүрэгтэй болно.

Хэрэв агаарыг зохиомлоор конденсацын цөмөөс чөлөөлбөл усны уураар бүрэн ханасан үед ч конденсац үүсэхгүй. Үүний нэг жишээ нь будаа тариаг хамгаалах зорилгоор аадрын үүлийг "буудаж" арилгах явдал юм.

Конденсацийн   түвшин. 

'Конденсаци   ба сублимаци үүсэх өндрийг конденсацийн түвшин гэнэ. Түүний өндөр нь агаарын температур ба чийгшил, газарзүйн нөхцөл, жилийн улиралаас хамаарна.

Конденсацын түвшинг дараах томъёогоор тодорхойлно.
Zk=122 (t°-tш)); (Zk-конденсацийн түвшин, t°-агаарын   температур,   tш-шүүдэр   цэгийн температур)

Усны уураар ханаагүй агаар 100 м-т 1°С-аар адиабатаар хөрдөг. Энэ нь ханасан байдлаасаа их хол биш байсан ч конденсацын түвшин хүртэл хэдэн зуун метр дээш өргөгдөнө.

Жишээ нь: чийглэг хүйтэн агаар шүүдрийн цэгтээ хүрэхийн тулд 100-300 м өргөгддөг бол хуурай дулаан агаар 5-6 км хүрнэ.

Агаарын фронт дээр агаарын өгсөх хөдөлгөөн эрчимтэй байх тул конденсацийн түвшин ямагт доор байдаг. Энэ үед хэдэн зуун км кв талбайг хамарсан үүлэн систем үүснэ. Гэхдээ агаарын өргөгдөж буй байдлаас хамаарч янз бүрийн хэв шинжийн үүл үүснэ.

Сублимаци.

Агаарын температур хөлдөх цэгээс доош буусан үед усны уур ба шингэн төлвийн ус нь хатуу төлөвт шилжиж мөс болно. Энэ үзэгдлийг сублимаци буюу мөсрөх гэж нэрлэнэ.

Мөсөн хэсгүүд нь усан дуслууд хөлдөх буюу усны уур шууд мөсөн талст болох гэсэн хоёр замаар үүснэ. Цэнгэг усны мөс хэвийн агаарын даралтын үед температур 0°С-д хүрэхэд хайлдаг.

Харин үүлэн дотор бол ус -40°С хүртэл хүйтэнд шингэн хэвээр орших бөгөөд үүнээс (-40°С-аас) доош температурт сублимаци явагдана.

Мөсөн талстын геометрийн хэлбэр үргэлж зөв зургаан талтай, маш олон янзын, хавтгай, призм, баганан гэх мэт хэлбэр үүсгэдэг.

Энэ нь усны молекулын бүтэц ба агаарын орчны температураас хамаарна.

Үүлэн дэх усан дуслын хоёр өвөрмөц шинжийг Bergeron нээжээ.

Нэгдэх нь, үүлний дуслууд 0°С -д хөлддөггүй, бараг -40°С хүрэхэд ч хөлдөөгүй хэвээр байдаг.

Үүнийг "хэт хөрсөн" усан дусал гэж нэрлэнэ. Хэт хөрсөн усан дусал нь ямар нэг хатуу гадаргад хүрэхдээ амархан хөлдөнө.

Үүний нэг жишээ нь усан үүлийг нэвтлэн гарах үед онгоцны гадна мөс хурдаг.

Хоёр дахь нь, агаар чийгээр ханасан үед (харьцангуй чийг 100% болоход) усны уур шингэн төлөвд шилжиж ус үүсдэг бол агаар хэт ханахад (харъцангуй чийг 100%-аас илүү болоход)   мөс   үүсдэг   ажээ.  
(Хүснэгт   2).

Хүснэгт 2 Ус ба мөс үүсэх харьцангуй чийг ба температур

Температур

Ус үүсэх

Мөс үүсэх

0

100

100

-5

100

105

-10

100

110

-15

100

116

-20

100

1


Жишээ нь; эндээс үзэхэд -10°С-д харьцангуй чийг 100% хүрэхэд ус үүсдэг бол харьцангуй чийг 110% болоход мөс үүсдэг байна.

Мэдээллийн эх сурвалж: Дэлхий судлал: газарзүйн лавлах

эхийг www.andromeda.blog.banjig.net

 


бичсэн: geography93 | төрөл: Г/зүйн сонин хачин 2010-02-19 өдөр 11:58
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив




:-)
 
xaax