Форум | Холбоо барих
Блог хайлт:

Teacher of geography G.Sodnom

Үүл манан

Үүл хэрхэн үүсдэг вэ?

Усны уур өтгөрөх ба мөстөх явцад орсноос болж агаарт үүл үүснэ. Үүлс нь агаар дахь усны уур конденсацид орсны үр дүнд үүссэн усан дусал ба мөсөн талстын хуримтлал юм.

Үүлний ангилал

Үүл нь усан дуслаас, мөсөн талстаас тогтох бөгөөд заримдаа холимог байдалтай ч байна. Ийнхүү үүлийг элементүүдийн найрлагаар нь усан, мөсөн, холимог хэмээн 3 ангилна.

1) Усан үүл-зөвхөн усан дуслаас тогтоно. Температур хасах утгатай үед ч (-10°С хүртэл) тогтоно.

2) Холимог үүл-хөрсөн дуслууд ба мөсөн талстаас тогтоно. -10°С-аас -40"С-ын хооронд оршино.

3) Мөсөн үүл-мөсөн талстаас -40°С-аас доош температурт үүснэ. Дулаан улиралд усан үүл голдуу тропосферийн доод хэсгээр, дунд хэсгээр холимог үүл, дээд хэсгээр нь мөсөн үүл үүсдэг.

Харин хүйтэн үед мөсөн ба холимог үүл газрын гадаргад ойрхон үүснэ.

Агаарт шингэн усан дуслууд үүл ба мананд -10°С хүртэл хөрсөн байдалтай орших бөгөөд үүнээс илүү бага температурт дусал хөлдөнө. Иймд агаар мандалд шингэн ус ба мөс заримдаа их ойр оршдог тул ихэнх үүл холимог байдаг.

Үүл агаарын урсгалаар зөөгдөж байдаг боловч үүлний элементүүд байнга ууршиж, шинээр үүсч байдаг. Агаарын харьцангуй чийг багасах бүр ихсэнэ. Тодорхой нөхцөлд үүлний элементүүд томорч тунадас байдлаар газрын гадарга дээр унадаг. Ингэж ус дэлхийн гадарга дээр буцаж ирнэ.

Үүлэрхэг агаарын нэгж эзлэхүүн дэх мөсөн талст ба усан дуслын массыг үүлний услаг байдал гэнэ.

1 м куб үүлэрхэг агаарын усан үүлэнд 0.01-3 г ус агуулагдана. Үүлэн дэх дуслын хэмжээ маш бага.

Мөсөн үүлний услаг байдал бүр ч бага бөгөөд 1 м куб агаарт граммын 100, 1000 -ны % тай тэнцэхүйц хэмжээтэй юм. Конденсацын үед агаарт буй усны уур бүгд биш, хэсэг нь л шингэн байдалд шилжих тул үүлний услаг байдал нь үнэмлэхүй чийгээс маш бага хэмжээтэй байна.

Үүлийг хэлбэр болон газрын гадаргаас дээш орших өндрөөр нь бас ангилдаг.

Анх 1802 онд Францын эрдэмтэн Ж.Ламаркийн (Jean-Baptiste de Lamarck) зохиосон үүлний ангиллыг Английн эрдэмтэн Л.Ховард (Luск Ноvагd) 1803 онд баяжуулсан нь өнөөгийн ангиллын эх суурь болсон юм.

/Ж.Ламарк/

Ийнхүү латин нэрээр нзрлэгдсэн Сэмжин (Сirrus), бөөн (Сumulus), давхраат (stratus) гэсэн үүлний 3 үндсэн хэлбэр байх ба нарийвчлан 10 үндсэн ангид хуваадаг Сэмжин төрлийн үүлс нь өндөрт үүсдэг, цайвар өнгөтэй, нимгэн.

Бөөн  төрлийн   үүлс   нь   голдуу   хэсэг   хэсгээр бүхэлд нь буюу ихэнхийг бүрхсэн байх ба үелэн давхарласан бүтэцтэй юм.

Үүлний орших өндөр янз бүр, хамгийн дээд хил нь экваторт 18 км, туйл дээр 7.5 км өндөр хүрнэ. Орших өндрөөр нь үүлсийг дээд, дунд, доод гэсэн ерөнхий 3 үелэлд хуваах ба зарим төрлийн үүл аль ч өндөрт үүсч болдог (Хүснэгт 1).

Дээд мандлын үүлс нь голдуу 6000 м-ээс дээш өндөрт орших ба сэмжин төрлийн үүлс байдаг.

Дунд мандлын үүлс болох өндрийн давхраат ба өндрийн бөөн үүлс ойролцоогоор 2000 м-ээс 6000 м-ийн хооронд оршино.

Доод мандлын үүлс нь ихэнхдээ 2000 м-ээс доош өндөрт үүсдэг. Энд давхраат төрлийн үүлс орно.

/Хүснэгт 1/

Янз бүрийн өргөрөг дэх үүлний өндөр

Үүлний өндөр

Тропикт

Сэрүүн өргөрөгт

Туйл орчимд

Дээд мандал

6000-18000м

5000-13000м

3000-8000м

Дунд мандал

2000-8000

2000-7000м

2000-4000м

Доод мандал

2000м хүртэл

2000м хүртэл

2000м хүртэл

 

 

 

 


Зарим үүлс дээрх 3 өндрийн үелэлийн алинд нь ч хамаарагдахгүй, суурь нь доод мандалд орших мөртлөе дунд, дээд мандал хүртэл үүссэн байдаг. Ийм үулсийг босоо хөгжлийн үүлс гэж нэрлэнэ.


Агаар хурдтай өргөгдөх үед буюу дулааны конвекцийн үед бөөн (Сu) болон борооны. бөөн (Сb) үүл үүсэх ба эдгээр нь тропосферийн дээд хэсэг хүртэл нэвтэрдэг.

Учир нь үүл үүсэх үед өндрийн түвшин дээр ууршилтын нууц дулаан ялгарч агаарын босоо хөдөлгөөний тасралтгүй байдлыг хангана.

Босоо хөгжлийн үүл гарах нь агаарын тогтворгүй шинж төлвийг илтгэнэ.

Жишээ нь: борооны бөөн үүл (Сb) их өндрийг хамран үүсдэг ба ширүүн аадар бороо, аянга цахилгаан дагуулдаг.

Гэвч үүлний өндөр улирлын байдал, өргөргөөс ихээхэн хамаарна. Жишээ нь: өндөр өргөрөг болон сэрүүн өргөрөгт өвлийн улиралд дээд мандлын үүлс нам өндөрт орших нь олонтаа.

Олон улсын практикт үүлний хэв шинжүүдийг ялгахдаа латин нэр ба товчилсон индексийг ашигладаг. Гол 10 хэв шинжийг авч үзье.
 
Сirrus (Сi)-Сэмжин үүл.

Өндөрт үүсдэг үүл, бага нягттай мөсөн талстаас тогтсон, цагаан өнгөтэй, долгиорхог, тунадасгүй. Нар мандахын өмнө ба нар жаргасны дараа улбар шар,
улаандуу  өнгөтэй  үзэгддэг.   Ийм  үүлтэй  үед   цаг агаар тогтуун байна.

Сirrосumulus    (Сс)-Сэмжин   бөөн.  

Хэсэг хэсгээр бөөгнөрөн долгио хэлбэртэй давхраа үүсгэсэн, нимгэн, цагаан өнгөтэи, мөсөн талст болон заримдаа хэт хөрсөн усан дуслаас тогтоно. Ийм үүлтэй үед агаар тогтуун биш байдаг.

Сirrostratus (Сs)-Сэмжин давхраат.

Давхраатсан,  нимгэн, цагаан үүл. Тунадастай боловч  тэр  нь  газрын  гадарга  хүрэхгүй.   Ийм үүлтэй  үед тэнгэр сүүн цагаан өнгөтэй болж Нар сарны хүрээ үүсэх нь элбэг. Энэ нь үүлний мөсөн талстад үүссэн гэрлийн хугарлаас болно.

Аltocumulus  (Ас)-Өндрийн  бөөн. 

Цагаан,саарал,   цэнхэр  өнгөтэй,   голдуу  жижиг усан  дуслуудаас тогтоно. Хөвөн шиг хэсэг хэсгээртасран бөөгнөрсөн, тунадасгүй. Цаг агаар тогтуун бус байгааг илтгэнэ.

Аltostratus (Аs)-Өндрийн давхраат.

Жинхэнэ холимог үүл. Нэг төрлийн, саарал буюу  хөх цэнхэрдүү өнгөтэй, үүлэн бүрхэвч нь нягтаар янз бүр. Нар сар бүдэг шилээр харж буй мэт гэрэлтэнэ. Гэхдээ нар сарны хүрээ үүсэхгүй. Голдуу тэнгэрийг нэлд нь бүрхдэг. Дулаан улиралд багахан тунадастай, Зуны улиралд орсон тунадас нь газрын гадарга хүрэх замдаа ууршина, өвөл хааяа цас орно. Ижил хэмжээтэй дуслаас тогтоно.

Stratocumulus (Sс)-Давхраат бөөн.

Саарал өнгийн хавтгай, бөөгнөрсөн үүл. Ас-ээс ялгаатай нь бөөн хэмжээ нь том, их нягт. Голдуу усан дуслаас, хааяа агаарын температур бага байвал мөсөн талстаас тогтоно. Тэнгэрийг нэлд нь бүрхэх ба хааяа багахан үргэлжилсэн шиврээ тунадас орно.Агаарын байдлаас хамаарч давхраат ба бөөн үүлэнд шилжинэ. Германы цаг уурч Каемит энэ нэрийг өгчээ.

Stratus (St)-Давхраат.

Манантай төстэй, нэг маягийн саарал үүл. Голдуу сэрүүн өргөргийн эх газруудын баруун эргээр зунд бүрэлддэг. Хэрэв давхраат үүл газрын гадарга дээр үүсвэл энэ нь манан гэж нэрлэгдэнэ. Агаарын тогтвортой төлвийн үед үүснэ. Жижиг ширхэгтэй цас болон шиврээ бороо орно.

Nimbostratus (Ns)-Борооны давхраат.

Бараан саарал онгөтэй, бараг нэг төрлийн, Нар сар нэвт харагдахгүй, давхраатсан үүл. Том дуслууд, талстаас тогтоно. Тунадас ордог гол үүл бөгөөд тунадас нь тогтуун, удаан хугацаанд үргэлжилнэ. Заримдаа тунадас нь газрын гадарга хүрэлгүй уурших явдал ч бий.

Сumulus (Сu)- Бөөн.

Нягт, хавтгай суурьтай, хэсэгчлэн бөөгнөрсөн, цэнхэр буюу саарал өнгөтэй. Усан дуслаас тогтоно. Агаарын босоо хөдөлгөөн болон тогтворгүй байдлын үед үүснэ. Тунадасгүй. Хэрэв өндөрт хүртэл хөгжвөл борооны бөөн үүлэнд шилждэг. Голдуу уулын салхин талын хажууд үүснэ.

Сumulonimbus (Сb)-Борооны бөөн.

Маш бараан өнгийн суурьтай, зузаан давхаргыг хамарсан, нягт үүл. Аянга цахилгаан хавсарсан аадар бороо, торнадо, хар салхи зэргийг үүсгэдэг. Бөөн үүлний хөгжлийн үр дүнд үүснэ. Дээд хэсгээрээ мөсөн талст, доороо усан дуслаас тогтоно.

Өндөрт агаарын температур бага, усны уур хүрэлцээгүй байдаг зэргээс болоод дээд мандлын үүлс нимгэн, цагаан, мөсөн талстаас бүрэлдэж байхад нам өндөрт усны уур их байх тул дунд ба доод мандлын үүлс нь зузаан, нягт байдаг байна.

Аль ч өндөрт байх үүлс давхраатсан байх нь агаар тогтвортой байгаагийн нэг шинж тэмдэг юм.

Үүлний гадаад байдал, бүтцийн ялгаа нь үүсэх нөхцөлийн ялгаанаас болж буй юм. Үүл үүсэл гарлаараа дараах хоёр төрөл болно.

1) Агаар адиабатаар хөрсний үр дүнд конвекцийн үүл үүснэ. Энэ нь нэг төрлийн агаарын массын дотор үүснэ. Тогтворгүй стратификацийн үед үүл үүсэх нь агаарын конвекцийн хөгжилтэй холбоотой.

2) Фронтын үүл нь хоёр өөр агаарын массын хооронд агаарын фронттой холбоотой үүсдэг. Ялангуяа Ns хэдэн км зузаан үүсдэг бол Аs Сs үүнээс арай хол үүснэ.

Үүлшилт

Үүл үүсэх нь агаарын босоо хөдөлгөөнтэй холбоотой боловч үүлшилт нь агаарын циркуляцаас хамаарсан тодорхой зүй тогтолтой.

Экваторт үүл их байдаг нь пассатаар чийг их зөөгдөж ирэхээс гадна даралт бага учир агаарын босоо хөдөлгөөн эрчимтэй явагддагаас болно. Энд ихэвчлэн Сu үүснэ. Харин тропикт их даралтын улмаас агаарын уруудах хөдөлгөөн үүсэх тул үүл багатай.

Субтропикт улирлаар өөрчлөгдөх ба өвөл үүлшилт их, зун бага байна. Сэрүүн бүслүүрт өвлийн цагт голдуу St хэлбэрийн үүл үүсэх ба хавар зунд Си, Сb, намар ,St, Аs үүсдэг. Харин туйл орчим Си их байна.
/Хүснэгт 2/

ӨргөрөгХойд хагасӨмнөд хагас
Хуурай газардалайХуурай газарДалай
0-106.25.96.45.5
10-204.55.64.85.5
20-303.76.33.85.7
30-404.37.44.16.1
40-505.57.85.67.1
50-606.67.4---8.0
60-706.87.86.38.1
70-806.57.15.77.2
80-90---7.05.0---

 

 

 

 

 

 

 

 

 

 

Үүлшилтийг тодорхойлохдоо харагдаж буй тэнгэрийн мандлын хэдэн хувийг үүл бүрхсэн байдлаас нь хамаарч 0-10 баллаар илэрхийлдэг. Жишээ нь: тэнгэр цэлмэг, огт үүлгүй бол 0 балл, битүү бүрхэг бол 10 балл гэж үзнэ.

7.7 балл гэвэл харагдаж буй тэнгэрийн мандлын 77% нь үүлээр бүрхэгдсэн гэсэн үг юм. Дзлхийн дундаж үүлтилт 5.4-6.0, хойд хагасад хуурай газар 5.4, далай дээр 6.2, өмнөд хагасад хуурай газар 5.2, далай дээр 6.4 балл байна (Хүснэгт 2).

60-70°-өргөрөгт үүлшилт их байдаг нь туйл орчимд циклоны үйл ажиллагаа эрчимтэй байдагтай холбоотой. Харин 20-30°-д үүлшилт хамгийн бага байгаа нь субтропикийн антициклоноос хамаарна.

Жишээ нь: Ливийн цөлд жилд 293 өдөр цэлмэг байдаг бол Колийн хойгт жилд 9 өдөр цэлмэг байдаг байна. Манай орны хувьд дундаж үүлшилт 4.5 юм. Ялангуяа манай орны өмнөд нутгуудад жилийн ихэнх өдрүүдэд нартай цэлмэг байдаг билээ.

Манан

Газрын гадарга орчмын агаарын давхаргад усны уур конденсацид орсны үр дүнд манан үүснэ. Ингэснээр газар орчим усан дусал, мөсөн талстууд үүсэн хуримтлагдаж агаарын тунгалагжилт болон алсын барааг бууруулдаг. Энэ нь 1 км-ээс бага байвал манан, 1-10 км бол униар гэж нэрлэнэ.

Манан бол үүлтэй адил агаар адиабатаар өргөгдсөн хөрч байгаа бус шүүдэр цэгтээ хүртэл хөрснөөс болж үүсдзг. Энэ нь хэд хэдэн замаар явагдах ба үүнээс хамаарч манан олон төрөл байна.

Ерөнхийд нь мананг хөрөлтийн (цацрагийн, адвекцийн) ба ууршилтын гэж ангилна.

Адвекцийн манан

Хүйтэн газар дулаан агаар шилжин ирснээс болж үүсдэг. Намар, өвөл ажиглагдах ба нэлээд өндрийг хамардаг. Далай тэнгисийн эрэг орчмоор тэнгисийн дулаан агаар ирсэн үед энэ төрлийн манан үүснэ. Жишээ нь: Баруун Европт энэ төрлийн манан ихээр ажиглагддаг.

Цацрагийн манан.

Шөнө гадарга орчмын агаар  урт  долгионт  цацраг  ихээр  алдсанаас болж үүсдэг. Дулаан улиралд салхи багатай, цэлмэг цаг агаартай үед ажиглагдана. Хэрэв агаар их чийглэг байвал 10 м-ээс цааш харагдахгүй.

Ууршилтын манан

Намар өвөл дулаан уснаас ууршилт явагдах үед дээрх гадарга нь хүйтэн байх учир энэ төрлийн манан үүснэ. Бороо орсны дараах манан ч энэ замаар үүсэх ба дулаан цагт ууршиж амархан сарнидаг.

Температур ба чийгийн ялгаа бүхий хоёр өөр агаарын болон усны масс шилжилтийн үед манан үүсдэг. Жишээ нь: далайн хүйтэн урсгалаар хүрээлэгдсэн тропикийн цөлийн эрэг болон дулаан, хүйтэн урсгал нийлэх Хойд Америкийн зүүн хойд эрэг орчим (Ньюфаундленд арал) ийм манан их татна.

Агаарт утаа буртаг хөшиглөх, тоос шороо бургих, мөсний талстууд бужигнах үед манан татна.

Том хотуудын дээр энэ шалтгаанаар манан үүсэх ба конденсацийн цөм их байдаг явдал ч нөлөөлнө. Хотын манангийн онцгой нэг төрөл бол смог юм.

Манангийн газарзүйн тархалтанд уур амьсгалын нөлөө их. Тухайлбал, Арктикт жилийн 100-гаад өдөр нь манантай байдаг бол эх газрын уур амьсгалтай газар манан бага байдаг байна.

эхийг www.andromeda.blog.banjig.net










 





бичсэн: geography93 | төрөл: Г/зүйн сонин хачин 2010-02-19 өдөр 12:09
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив




:-)
 
xaax