Teacher of geography G.Sodnom
Хар салхи
Европчууд анх 1492 оны хоёрдугаар сарын 14-нд далайн хар салхитай нvvр туулсан тухай тvvхэнд тэмдэглэн бичсэн байдаг. Христофер Колумб Азорын арлаас баруун тийш явж байгаад далайн хvчтэй салхинд өртжээ. Тус нутгийн оршин суугчид болох индианчууд байгалийн энэ аймшигт vзэгдлийн "хуракан" хэмээн нэрлэдэг байсан гэнэ. Өнөөдөр дэлхийн олон оронд "ураган" хэмээн нэрлэх болсон нь энэ vгнээс гаралтай юм.
Америкийн Коннектикут хотын нэгэн дэлгvvрийн эээн У.Рэдбилд далайн хар салхинд нэрвэгдсэн нутгуудаар явж байхдаа хvчтэй салхи модыг vндсээр нь авч хаясан байхыг анзаарчээ. Нэг газар моднуудын орой нь баруун хойд зvг рvv, нөгөө газар нь эсрэг тийшээ харсан байхыг У.Рэдбилд анзаарсан байна. Vvнээс салхи дугуйран эргэлддэг болохыг тогтоожээ. Тэрээр далайчидтай уулзан ярилцаж, далайн тухай нийтэлдэг сэтгvvлvvдийг уншиж хар салхинуудын чиглэл, тэдний траекторийн туулах зам төвийг мэдэж авсан байна. Хожим нь 1931 онд олон жилийн судалгаагаа ном болгон эмхэтгэн хэвлvvлжээ.
Физикийн vvднээс авч vзэх юм бол далайн хар салхи гэдэг нь хvчтэй салхины ургсал юм байна. Хар салхи гэдэг нь хаа саагvй байнга дэгддэг. Харин урсгал нь маш тvргэн өөрчлөгдсөн тохиолдолд маш хvчтэй болж байгалийн таагvй vзэгдэлд хvргэдэг.
Агаарт их хэмжээгээр хуримтлагдсан усны уур агших нь далайн хар салхи дэгдэх хамгийн гол шалтгаан болдог юм байна. Өмнөд нутгийн далайд усны уур хуримтлагдаж, 26-аас дээш хэмийн халуун болоход л далайн хар салхи дэгддэг.
Сvvлийн хэдэн арван жилийн турш цаг агаарын албаны тусгай онгоцууд хар салхиудыг нэлээд судалж маш олон баримт цуглуулейн боловч ерөнхий системийн тухай дvр зургийг нь одоо болтол гаргаж чадаагvй байна. Байгалийн энэ аймшигт vзэгдэл гарах vндэс суурь нь юу болох нь тогтоогдоогvй.
Далайгаас хуурай газар дээр гарч ирсэн хар салхины доод хэсэг нь хангалттай "тэжээл" буюу чийг авч чадахгvйгээс vгvй болдог гэнэ. Ер нь хар салхи хуурай газар дээр гарч ирэхээрээ хvч нь буурдаг юм байна. Буцаад далайн дээр гархаараа дээд хэсгийнхээ тусламжтай дахин хvчээ авна. Ийнхvv хvн ам олноороо суурьшсан газарт буухаараа олон хvний амийг авч одон, маш их хохирол учруулдаг билээ. Нэг өдрийн турш vргэлжлэх хар салхи нь 13000 цөмийн бөмбөг дэлбэрсэнтэи тэнцэх тиим их хvчтэй байдаг гэнэ. Тиймээс байгалийн энэ аймшигт vзэгдлииг аль болох хохирол багатай даван гарах хамгийн гол арга зам нь цаг агаарын урьдчилсан мэдээ. Сансрын хиймэл дагуулаас хийсэн ажиглалтаар Атлантын тэнгист нэг жилд 110 хар салхи дэгддэг болохыг тогтоосон байна. Тvvнээс 10-11 нь хvчтэй хар салхи болон хохирол учруулдаг аж. Далайн хар салхи эрэгт 300 км ойртож ирэхэд тvvний чиглэл, хурдыг радиолокаторын тусламжтайгаар тогтоох боломжтой юм байна.
Хар салхи нь ихэвчлэн эмэгтэй хvний нэртэй байдаг бөгөөд саяхнаас ингэх болжээ. Өмнө нь ямар нэгэн тодорхой дэг журамгvйгээр янз бурийн нэр өгдөг байсан гэдэг. Хар салхи нvvрлэхэд ямар нэгэн бурхны освэл хамгийн их хохирол амссан газрын нэрээр нэрлэдэг байжээ. Жишээ нь 1935 онд нvvрлэсэн хар салхийг "Битvv зvv" хэмээн нэрлэсэн. Учир нь хар салхины трабкторийн хэлбэр нь битvv зvv шиг байжээ.
Эхэндээ хар салхийг зөвхөн эмэгтэй хvний нэрээр нэрлэж байсан бол сvvлдээ хvрэлцэхээ больсон тул 1979 оноос эхлэн эрэгтэй хvний нэрээр нэрпэсэн байна. АНУ-ын тэнгисийн цэргийн цаг уурчид мэдээ солилцоход илvv хялбар байсан тул эмэгтэй хvний нэр анх өгчээ. Удалгvй хар салхины нэрийг нэгдсэн системд оруулсан юм.
Сvvлийн vед дэлхий дээр ойр ойрхон хар салхи зэрэг байгалийн гамшиг нvvрлэх болсон нь юуны өмнө цаг агаар дулаарах болсонтой холбоотой гэсэн дvгнэлтийг эрдэмтэд хийжээ.
Оросын Байгаль орчныг ажиглах төвийн захирлын ярьснаар хар салхи гэдэг нь дэлхийн гунийн хvчний ялгаралт гэнэ.
Сvvлийн өдрvvдэд Америкийн Луизиана, Шинэ Орлеан, Миссисипи, Алабама, Билокси мужуудад хар салхи нvvрлэсэн явдал нь дэлхий нийтийн анхаарлын төвд байгаа билээ. Зөвхөн Миссисипи, Луизиана мужуудад гэхэд амь vрэгдэгсдийн тоо 343-т хvрлээ хэмээн мэдээлж байна. Эд-гээр мужуудын албан ёсны төлөөлөгчдийн ярьснаар амь vрэгдэгсдийн тоо хэдэн арван мянгад хvрэх бололтой. Одоогийн байдлаар дэлхийн 35улс АНУ-д албан ёсоор хандан Катрина хар салхи нvvрлэсэн газруудад байсан иргэдийг нь олж өгөх хvсэлт тавьжээ. Хич-нээн хvн амиа алдсан, хэдий хэмжээний хохирол учруулсан талаар эцсийн дvн гараа-гvй байна.
АНУ-ын Ерөнхийлөгч амралтаа дуусгалгvй яаралтай ажилдаа орж гамшиг нvvрлэсэн газруудаар явж нөхцөл байдалтай танилцсан. Тэрээр байгалийн гамшигт нэрвэгдсэн бvс нутгуудыг сэргээн босгох ажилд тусламж vзvvлнэ хэмээн амласан билээ. "Супердоум" хэмээх спортын цогцолборт толгой хоргодож ундны ус хvнсээр гачигдаж буй хэдэн мянган иргэд эхний ээлжийн тусламжийн барааг хvлээн аваад байгаа гэнэ. АНУ-ын Конгресс 10,5 тэрбум ам. доллар гаргахаар болжээ. Сvvлийн 100 жилд Америкт ийм аюултай байгалийн гамшиг нvvрлэж байгаагvй гэнэ. Энэнь бvр Ерөнхийлөгч Жорж Бушийн нэр хvндэд сөргөөр нөлөөлөхөд хvрээд байна. Тус улсын улс төр судлаачид ийм дvгнэлт хийжээ. Бага Бушийн хувьд энэ нь маш том сорилт болсон бөгөөд гамшигт нэрвэгдсэн бvс нутгуудад тусламж очихгvй байгаа нь тvv-ний нэр хvндэд сөргөөр нөлөөлөх хамгийн гол шалтгаан нь болсон байна. Дэлхийн улс орнууд Америкт тусламж vзvvлэхийг санал болгосоор. Жишээ нь Куба гэхэд 1,1 мянган эмнэлгийн ажилтныг нэн даруй явуулахад бэлэн байгаагаа мэдэгдсэн юм. Энэ тухай өнгөрсөн баасан гаригт Кубын удирдагч Фидель Кастро мэдэгдсэн билээ. Хэдийгээр тус хоёр улсын хооронд улс төр болон vээл бодлын ялгаа байдаг ч гэсэн бид тусламж vэvvлэхэд бэлэн хэмээн тэрээр онцолсон байна. Тэгвэл Катар улс 100 сая ам. долларын тусламж vзvvлэхийг санал болгосон нь хамгийн томд тооцогдох юм. АНУ тусламж vзvvлэхээ мэдэгдсэн орнуудын жагсаалтыг байнга шинэчлэн гаргаж байгаа бөгөөд чухам ямар хэмжээтэй болсон талаар тодорхой мэдээлэл хийгээгvй байна.
Америкт нvvрлэсэн Катрина хар салхи гарах болсон шалтгааныг ч NASA-гийн эрдэмтэд тогтоосон гэнэ. Сансрын хиймэл дагуулаас авсан зурагнаас vзэхэд нэлээд хэдэн шатаж буй байшингийн хэлбэртэй vvл бий болсон байна.
Эрдэмтэд хар салхины хvчийг бууруулахын тулд vvлийг хөөх, далайн усны халууны хэмийг багасгах зэрэг янз бvрийн арга хэмжээ авч байсан боловч нэг нь ч олигтой vр дvнд хvрээгvй.
Дэлхийн тив болгоноор "аялан явдаг" хар салхи нь Антрактидаас бусад нутагт байдаг гэнэ. Далайн хар салхинд өртөх магадлал хамгийн өндөртэй газар нь Бангладеш, АНУ, Куба, Япон, Сахалин, Алс Дорнод Дэлхийн хvн амын 15 хувь нь байнга хар салхи нvvрлэдэг газар амьдардаг юм байна.
бичсэн: geography93 | төрөл: Физик газарзүй
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичих