Титаник хөлөг онгоц:
"Титаник "хөлөг онгоцны сүйрэл нь хүний суут ухааны гайхамшигт зуйлийн сүйрэл хэмээн түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн билээ.
Тухайн үеийн сонинд энэ хөлөг онгоц живэшгүй гэж бичиж байлаа.
Харин 1522 хүний хувь тавилангийн талаар мэдсэн хүн төрөлхтөн цочирдсон юм. Тэр үед 705 хүнийг л аварч чадсан байна.
1912 оны дөрөвдүгээр сарын 15-нд XX зууны хамгийн том осол болсон юм. Английн Саутгемптон боомтоос гарч Нью-Йоркийг чиглэн явж байсан английн зорчигч тээврийн "Титаник" хөлөг онгоц мөсөн уултай мөргөлдсөний улмаас живсэн байна.
Энэ хөлөг нь Их Британийн худалдааны усан онгоцны манлай нь гэж тооцогдсон билээ. "Титаникийг" туршлагатай зохион бүтээгчид бүтээсэн бөгөөд тухайн үеийнхээ хамгийн чанартай материалаар барьж байгуулжээ.
Тэгээд ч зогсохгүй дэлхий дээрх хамгийн сайн боомтонд барьж хамгийн сайн хүмүүсээр багийг бүрдүүлсэн байлаа.
Хамгийн том төдийгүй тансаг усан онгоц "Титаник" нь 1912 онд "Уйат Стар Лайн" компанийн захиалгаар баригдсан юм.
Түүний хэмжээ болон чимэглэл зэрэг нь үнэхээр гайхшрал төрүүлж байсан бөгөөд "Титаник" хөлгийн урт нь гурван хотын хороололтой тэнцүү гэж үзэж байсан гэдэг.
Харин хөдөлгүүрийн өндөр гурван давхар байшинтай тэнцэхүйц хэмжээтэй байлаа. Зөвхөн зангууг нь л гэхэд Белфаст хотын гудамжаар 20 хүчирхэг морьдоор хөлөглөн зөөвөрлөсөн юм.
"Уайт Стар" компани зорчигчиодо бүрэн аюулгүй байдлын баталгаа гаргаж өгсөн бөгөөд усан онгоцоо "живэшгүй мөнхийн" гэж нэрийдэж байлаа.
Онгоц 762 тасалгаа, 7 километр үргэлжлэх хонгил болон зугаалгын тавцангуудтай юм. Хөлөг онгоц хоёр давхар ёроолтой ба түүний хажуу талын ханыг ус нэвтэрдэггүй арван есөн хэсэгт хуваасан байна.
Хөлгийн хэмжээг харьцуулсан зураг. /Дээр нь дарж томоор үзнэ үү/
Хэрэв "Титаникийн" дөрвөн хэсэгт ус дүүрсэн ч живэлгүй цаашид хөвсөөр байх болно гэж сонин хэвлэл мэдээллийн хэрэгсэлд өгсөн олон ярилцлагынхаа нэгэнд онгоцны гол зохион бүтээгч Томас Эндрюс мэдэгдсэн байдаг.
Тэгэх тусмаа анхны аялалд 10 саятан явж, онгоцны сейфэнд хэдэн зуун сая долларын үнэ бүхий алт болон үнэт эдлэл агуулагдаж байх болно гэж хүртэл мэдэгдэж байлаа.
1912 оны дөрөвдүгээр сарын 10-нд "Титаник" анхны бөгөөд сүүлчийн аяндаа гарлаа. Түүн дээр нийт 2200 хүн аялалд явсан байдаг.
Хөлөг онгоц Канадын Ньюфаундленд арлын ойролцоо 450 миль хиртэй очиход Титаникийн холбоочид түгшүүртэй цахилгаан утас хүлээн авч эхэлжээ. "Далайд мөсөн уул их байна. Болгоомжил" гэсэн байлаа.
Тэд энэ тухай онгоцны ахмад Эдвард Жон Смитэд илтгэсэн юм.
Харин тэрээр урагш харж байдаг тусгай хүмүүст найдаад хэлсэн зүйлийг нэг их ойшоосонгүй. Нэг бол чиглэлээ өөрчлөх, эсвэл мөсөн уул гарч ирэх магадлал тун бага өмнөд зүгийг барин явах нь илүү тохиромжтой байсан болов уу.
Мөн хурдаа ч эрс буулгаж болох байлаа. Гэтэл ийм арга хэмжээг ахмад аваагүй юм.
Хурдны рекорд амжилтыгтогтоох нь түүний хувьд хамгаас илүү чухал зүйл болжээ. "Титаник" сүйрэл өөд улам бүр ойртсоор.
Замынхаа дөрөв дэх өдөр "Титаник" маш том мөсөн уултай тааралдлаа. Хөлөг онгоцны баруун талын ханыг 90 метр хиртэй зүсэж орхисон юм. Хөлөг дээр хүмүүс үймэн сандралдаж, хүн бүр л дээд тавцан дээр гарах гэж оролдоно. 20 завинаас хоёрыг нь буулгаж чадаагүй юм.
Аажмаар усанд живж эхэлсэн "Титаник" гэнэт чичигнэх мэт болоход хэд хэдэн хүн усанд унажээ.
Дөрөвдүгээр сарын 15-ны 2 цаг 20 минутад "Титаник" живлээ.
Осолдсон хөлөг онгоцны сэгийг 1985 оны есдүгээр сарын 1 хүртэл хэн ч оролдоогүй юм.
Харин тэр өдөр Америкийн далайн археологч Роберт Боллард болон түүний франц хамтран зүтгэгчид Ньюфаундлендийн эргээс 325 милийн зайнд илрүүлсэн байна.
Түүнээс хойш 5000 орчим эд хогшил гаргаж авсан төдийгүй хөлөг онгоцны сэгийн дэргэд олон усанд шумбагч онгоцууд очиж, тэр ч бүү хэл жуулчдыг хүргэж өгсөн билээ.
Эмгэнэлт аялалын талаар олон ном зохиол өгүүлэл бичигдэж хэд хэдэн кино бүтээгдсэн бөгөөд манай монголчууд энэхүү ослын талаар кино найруулагч Жеймс Камероны 1997 онд бүтээсэн Титаник гэдэг киноноос сайн мэдэх болсон билээ.
Хөлгийн үзүүлэлт
Хөлгийн урт: 269,1 метр
Өргөн: 53,3 метр
Хөлгийн хурд: 21 зангилаа буюу ойролцоогоор 39 км/цаг
Зорчигчдын багтаамж: 3500 хүн
Даац: 46328 тн
Усан түрц: 52310 тн
Teacher of geography G.Sodnom
Титаник
бичсэн: geography93 | төрөл: Сонирхолтой
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичих