Форум | Холбоо барих
Блог хайлт:

Teacher of geography G.Sodnom

Хар шуурганы нэршил

Хар шуурганд цаг уурын албаныхан нэр өгдөг. Учир нь дэлхийн бөмбөрцөгийн нэг өнцөгт нэгэн зэрэг хэд хэдэн хар шуурга дэгдэх тохиолдол байдаг. Энэ үед ямар хар салхи хаашаа чиглэж байгаа, замдаа ямар хохирол учруулсаныг нь тогтоохдоо андуурахгүйн тулд нэрлэдэг байна. Хар салхинд нэр өгдөг тогтолцоо бүрдэхээс өмнө тэдэнд тохиолдолын янз бүрийн нэр өгдөг байна. Хар салхи болох үед тухайн өдрийн ариун гэгээн сахиусын нэрийг өгдөг байлаа.

Жишээ нь Санта Анна гэдэг нэрийг 1825 оны 7 сарын 26 нд Пуэрто-Рико хотод дөхөж ирсэн хар салхинд өгсөн байна. Энэ өдөр католик шашинд гэгээн Аннагийн өдөр байжээ. Хар салхинд хамгийн их хэлмэгдэж хохирсон газрын нэрийг хар салхинд заримдаа өгдөг. Бас хар салхиний хэлбэрээр нь ч нэрийг өгч байжээ. Жишээ нь “Бичгийн зүү 4” гэдэг нэрийг 1935 онд үүссэн хар салхинд өгч байжээ. Учир нь хар салхиний хөдөлсөн зам траектор нь бичгийн зүүг санагдуулжээ. Австралийн цаг уурч Клемент Рагг тайфуныг цаг уурын судлалын төсөлд мөнгө зарцуулахаас татгалзсан парламентын гишүүдийн нэрийг хайрлах болжээ. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр Номхон далайд ажиглалт хийж байсан АНУ ын тэнгисийн цаг уурын албаныхан өөрсдиийнхөө эхнэр хүүхдийн нэрээр хар салхи, далайн шуургийг нэрлэх болжээ. Дайны дараа АНУ ын үндэсний цаг уурын албаныхан эмэгтэйчүүдийн нэрсийн жагсаалт гаргажээ. Ингэхдээ энгийн, амархан цээжлэгддэг нэрсийг түүж бичжээ. 1950 онд хар салхинийг нэрлэх өнөөгийн тогтолцоог бодож олжээ. Эхлээд дуудлагийн хувьд адилхан нэрийг түүвэрлэсэн бол дараа нь 1953 онд эмэгтэйчүүдийн нэрсийг хэрэглэх болжээ. Энэтхэгийн далай, Номхон далай, Атлантын далай, Тиморийн тэнгис, Австралийн эрэгт дэгдсэн бүр хар салхинд эмэгтэй хүний нэр өгдөг болсон тул сүүлдээ давхардах тохиолдол гарах болж бас л тодорхой дэг журам тогтоох шаардлага гарчээ. Ингээд шинэ он солигдсоноор дэгдсэн хамгийн анхны хар шуурганд цагаан толгойн хамгийн эхний үсгээр эхэлсэн нэрийг, хоёр дахь хар шуурганд 2 дахь үсгээр эхэлсэн эмэгтэй хүний нэр хайдаг болжээ. Амархан цээжлэгддэг, богинохон нэрийг сонгохыг эрхэмлэдэг болжээ. Тайфунд 84 төрлийн нэр түүж олж байжээ. 1979 онд Дэлхийн цаг уурын байгуулага АНУ ын Үндэсний цаг уурын газартай хамтран энэ жагсаалтыг өргөжүүлж эрэгтэй хүний нэрийг багтаасан байна. Хар салхи үүсгэдэг далайн сав газар хэд хэд байдаг тул нэрсийн жагсаалт бас энэ тоогоор байдаг. Атлантын далайд үүсдэг хар салхиний нэрсэд цагаан толгойн 6 үсэгээр эхэлсэн 21 нэр байдаг. Нэрсийг 6 жилийн турш хэрэглээд дахин эхнээс нь давтдаг байна. Хэрвээ 21 ээс илүү тооны хар салхи дэгдэх юм бол Грек цагаан толгойн үсэгнээс зээлддэг.

Хэрвээ их хэмжээний хохирол учруулсан хар салхи дэгдэх юм бол тухайн нэрийг жагсаалтаас хасдаг. Жишээ нь Катрина гэдэг нэр хар шуурганы нэрсийн жагсаалтаас үүрд мөнх хасагдсан гэсэн үг. Өөрөөр хэлбэл дахин хар салхи дэгдэх юм бол Катрина гэдэг нэр өгөхгүй.

Номхон далайн баруун хойд хэсэгт болдог тайфунд амьтан, цэцэг, мод, хүнсний бүтээгдэхүүний нэрийг ч өгөх тохиолдол гардаг. Жишээ нь

Накри, Юфунг, Канмури, Копу гэх мэт. Япончууд үхэлийн аюултай тайфунд эмэгтэй хүний нэр өгөхөөс татгалздаг. Яагаад гэвэл эмэгтэйчүүд тайван дөлгөөн хүмүүс гэж үздэг юм. Харин энэтхэгийн далайд болсон хар шуурганд нэр өгдөггүй байна.


бичсэн: geography93 | төрөл: Г/зүйн сонин хачин 2010-04-10 өдөр 16:49
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив




:-)
 
xaax