Форум | Холбоо барих
Блог хайлт:

Teacher of geography G.Sodnom

Хар салхи

Европчууд анх 1492 оны хоёрдугаар сарын 14-нд далайн хар салхитай нvvр туулсан тухай тvvхэнд тэмдэглэн бичсэн байдаг. Христофер Колумб Азорын арлаас баруун тийш явж байгаад далайн хvчтэй салхинд өртжээ. Тус нутгийн оршин суугчид болох индианчууд байгалийн энэ аймшигт vзэгдлийн "хуракан" хэмээн нэрлэдэг байсан гэнэ. Өнөөдөр дэлхийн олон оронд "ураган" хэмээн нэрлэх болсон нь энэ vгнээс гаралтай юм.
Америкийн Коннектикут хотын нэгэн дэлгvvрийн эээн У.Рэдбилд далайн хар салхинд нэрвэгдсэн нутгуудаар явж байхдаа хvчтэй салхи модыг vндсээр нь авч хаясан байхыг анзаарчээ. Нэг газар моднууд...


бичсэн: geography93 | төрөл: Физик газарзүй 2010-04-10 өдөр 16:40
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих

Хийн мандлын найрлага

Дэлхийн бөмбөрцгийн гадна талаар хүрээлэн тогтох хийн бүрхэвчийг хийн мандал буюу агаар мандал гэнэ.


Нэгэнт энэ нь хийн бүрхэвч болохоор дээд хилд нь хатуу зааг байхгүй, иймд түүнийг өөр өөр шалгуураар янз бүрээр тогтоох нь бий.

Жишээ нь: агаарын хийн нягт юмуу эсвэл амьдралын ул мөр илрэх байдлаар авч үзвэл өөр байх нь мэдээж юм. Ихэнх тохиолдолд хийн мандлын дээд хилийг ойролцоогоор 3000 км гэж үздэг.

Энэ өндөрт хийн хөдөлгөөний хурд 11.2 км/сек-д хүрч гариг хоорондын орон зайд шилжинэ. Мөн дэлхийн диаметртэй ойролцоо хэмжээгээр буюу 10 000 км-ээр авах нь ч бий.

Хийн мандлын массын ихэнх хэсэг (...


бичсэн: geography93 | төрөл: Физик газарзүй 2010-01-21 өдөр 13:42
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (5) | Сэтгэгдэл бичих

Жилийн дөрвөн улирал яагаад солигддог вэ?


Улирал солигдох нь 2 хүчин зүйлээс шууд хамаардаг.

Улирал солигдох нь хоёр хүчин зүйлээс шууд хамаардаг.
1. Дэлхийн эргэлтийн тэнхлэг нарыг тойрох орбитын хавтгайд хазгай оршдог.

2. Дэлхий нарыг тойрон эргэдэг.

Дэлхийн
тэнхлэг нь орбитын хавтгайд 66°33', босоо шугамд 23°27'-ын /23°5'/ өнцөг үүсгэн
оршино.


Дэлхийн тэнхлэгийн хазайлтын өнцгүүд нь дэлхий дээр хэдэн өргөргийг ялган авч үзэх үндэс болжээ.

Х.Ө 23,5' – Мэлхийн зам буюу хойд тропик Ө.Ө 23,5' – Матрын зам буюу өмнөд тропик Х.Ө 66,5' – хойд туйлын цагираг Ө.Ө – 66,5' – Өмнөд туйлын цагираг О° - экватор гэсэн 5 өргөрөг болно...



бичсэн: geography93 | төрөл: Физик газарзүй 2010-01-05 өдөр 16:01
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (9) | Сэтгэгдэл бичих

Кориолисын хүч


Дэлхий тэнхлэгээ эргэх хөдөлгөөний үр дүнд түүнээс үүсэх даялагч хүч болох Кориолисийн хүч үүснэ.

1826 онд Оросын эрдэмтэн П.А.Словцов Сибирийн голууд баруун эргээ илүү иддэг болохыг ажиглажээ. 1835 онд Францын эрдэмтэн Густав Кориолис (1792-1834) энэ үзэгдлийг дэлхий тэнхлэгээ эргэх хөдөлгөөнөөс болж үүсэх даялгагч хүчний нөлөө гэдгээр тайлбарласан тул түүний нэрээр Кориолисийн хүч хэмээн нэрлэжээ. 

Густав Кориолис(1792-1834)

(1857 онд академич К.М.Бэр дэлхийн хойд хагасын бүх голууд баруун эргээ иддэг болохыг мөн тодорхойлжээ).

Кориолисийн хүчний улмаас хэвтээ чиглэлд хөдөлж буй бие хөдө...


бичсэн: geography93 | төрөл: Физик газарзүй 2009-12-31 өдөр 10:14
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих

Мөсөн голын тухай


Мөсний масс хүндийн хүчний нөлөөгөөр аажим гулсаж цасны шугамаас доош ордог. Үүнийг мөсөн гол буюу глетчер (gletcher-мөсөн гол гэсэн герман үг) гэдэг. Мөсөн голд тэжээлийн буюу хуримтлалын, урсацын буюу абляцийн муж гэж ялгаж болно.

Тэжээлийн муж нь хионосферт оршино. Үүнийг фирний ай сав гэж ч нэрлэдэг.

Мөс үүсэх үйл явц

Энэ мужид цасны баланс эерэг буюу цас хуримтлагдаж, нягтран, улмаар фирнд шилжих явц үүснэ. Тэжээлийн муж нь хатуу тунадасны тэг балансын шугамаар хязгаарлагдах бөгөөд энэ нь цасны шугамтай давхцахгүй, түүнээс 250-1150 м-ийн дээр ба доор оршино. Үүний учир нь мөсөн голын өөрий...


бичсэн: geography93 | төрөл: Физик газарзүй 2009-12-25 өдөр 21:26
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих


Танилцуулга

Зургийн цомог

Архив