Teacher of geography G.Sodnom
Кориолисын хүч

Дэлхий тэнхлэгээ эргэх хөдөлгөөний үр дүнд түүнээс үүсэх даялагч хүч болох Кориолисийн хүч үүснэ.
1826 онд Оросын эрдэмтэн П.А.Словцов Сибирийн голууд баруун эргээ илүү иддэг болохыг ажиглажээ. 1835 онд Францын эрдэмтэн Густав Кориолис (1792-1834) энэ үзэгдлийг дэлхий тэнхлэгээ эргэх хөдөлгөөнөөс болж үүсэх даялгагч хүчний нөлөө гэдгээр тайлбарласан тул түүний нэрээр Кориолисийн хүч хэмээн нэрлэжээ.
Густав Кориолис(1792-1834)
(1857 онд академич К.М.Бэр дэлхийн хойд хагасын бүх голууд баруун эргээ иддэг болохыг мөн тодорхойлжээ).
Кориолисийн хүчний улмаас хэвтээ чиглэлд хөдөлж буй бие хөдөлгөөний чиглэлээсээ дэлхийн хойд хагасад баруун гар тийш, өмнөд хагасад зүүн гар тийш хазайдаг (Зураг)
Зураг 3.3. Кориолисийн хүч
Инерцийн хууль ёсоор хөдөлж буй бүх бие хөдөлгөөний чиглэл (хурдаа) хадгалахыг эрмэлздэг. Гэвч ийм биш ажээ. Агаарын массын хөдөлгөөн ба далайн урсгал, голын эргээ идэх үйл ажиллагаа нь энэ хүчний нөлөөн дор оршино.
Кориолисийн хүч нь биеийн хурд, масс ба өргөрөгөөс хамаарна:
Кориолисын хүчний томьёо
Е= 2•m•w•sinφ•υ (m- хөдөлж буй биеийн масс, (φ - өргөрөг, υ - биеийн хөдөлгөөний хурд, w - дэлхийн эргэлтийн өнцгийн хурд)
Хөдөлж буй бие чиглэлээсээ хазайх явдал өргөрөг ихсэх тутам улам бүр ихсэнэ.
эхийг www.andromeda.blog.banjig.net
бичсэн: geography93 | төрөл: Физик газарзүй

Холбоос | Мэйлээр илгээх |

Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичих