Форум | Холбоо барих
Блог хайлт:

Teacher of geography G.Sodnom

АСЕАН буюу Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг

АСЕАН гэж бидний нэрлэж заншсан *Зүүн Өмнөд Азийн бүс нутгийн хамтын ажиллагааны нийгэмлэг*-ийг анх Индонез, Малайз, Сингапур, Тайланд, Филиппин улсуудын гадаад хэргийн яамны сайд нар Тайландын Бангкок хотноо *Бангкокын тунхаглал*-д 1967 оны 8-р сарын 8-нд гарын үсэг зурснаар  АСЕАН-ы үндсийг тавьжээ.

1976 онд Зүүн Өмнөд Азийн орнуудын найрамдал, хамтын ажиллагааны  хөтөлбөрийг баталжээ.

Хожим Вьетнам, Лаос, Камбож зэрэг улсууд гишүүнээр элссэнээр бүс нутгийн хамтын ажиллагааны хүрээ нь өргөжин тэлжээ.

Энэхүү байгууллага нь бүс нутагт энхийг бэхжүүлэх үүднээс эдийн засаг, нийгэм, соёл боловсролын салбарт бүс нутгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, эдийн засгийн түргэн өсөлт, нийгмийн дэвшил, соёлын хөгжлийг хангах, аж үйлдвэр, тээвэр, худалдааны салбар дахь хамтын ажиллагааг улам гүнзгийрүүлэх зэрэг зорилгыг дэвшүүлж заримыг нь амжилттай хэрэгжүүлжээ.

АСЕАН-ы албан ёсны лого

1991 онд АСЕАН-ы орнууд 15  жилийн дотор чөлөөт худалдааны бүс байгуулна гэж зарласан билээ.

АСЕАН болон Өмнөд Солонгос улсууд харилцан сонирхож буй асуудлыг шийдвэрлэж байх зорилгоор *удирдлагын хамтын хороо*-г байгуулж хамтран ажилладаг байна.

1995 онд АСЕАН ба БНХАУ-ын хооронд эдийн засаг, худалдааны салбарт хамтран ажиллах хороог байгуулсны дараа АСЕАН-ы *Ахлах албан тушаалтан нарын уулзалт*-аар улс төрийн хүрээнд болон аюулгүй байдлын салбарт БНХАУ-тай хэрхэн харилцах асуудлыг хэлэлцсэн байна.

Улмаар 1996 онд Тайландын Бангкок хотноо АСЕАН ба Европын холбооны хооронд олон талын салбарт хамтран ажиллах асуудлаар дээд хэмжээний төлөөлөгчдийн анхны уулзалт болсон байна.

Энэ мэтээр АСЕАН өөрийнхөө үйл ажиллагааг олон улсын шинж чанартай болгон тэлж байгаа юм.

Одоогоор энэхүү байгууллагад Зүүн Өмнөд Азиас Тайланд, Бирм, Камбож, Вьетнам, Бруней, Индонез, Малайз, Сингапур, Лаос, Филиппин гэсэн 10 орны 600 орчим сая хүн ам хамрагддаг байна.

Тус байгууллага нь албан хэргээ англи  хэлээр хөтлөн явуулдаг ба тус байгууллагын төв байр нь Индонезийн Жакарта хотноо байрладаг байна.

АСЕАН-ы орнуудын дээд боловролын сайд нар 11 их сургуулийн төлөөлөгчид цугларч гишүүн орнуудын *Үндэсний их сургуулиудын хамтын ажиллагааг хөгжүүлэх, судалгааны  хөтөлбөрийг хөгжүүлэх зорилгоор АСЕАН их сургуулиудын сүлжээг байгуулжээ.

Манай Монгол улс энэ байгууллагад гишүүнээр элсэх бололцоог хайж яриа хэлэлцээр хийж байсан байна.

Гэхдээ энэхүү байгууллага нь европын холбооны адил түвшинд хүртэл хөгжиж чадахгүй байгаа нь гишүүн орнууд нь зөвхөн газарзүйн байрлалын ойр дөтөөр холбогдсоноос бус соёлын талаар нягт холбоогүй байгаатай холбоотой юм.

Жишээ нь Малайз улс ислам шашинтай байхад Лаос, Тайланд улсууд буддын шашныг голчлон шүтдэг байна.  Филиппин испаний эзэмшилд 300 гаран жил байсны дүнд католик шашинтан улс болсон байх юм.

Эдийн засгийн хувьд харьцангуй эрс тэс хөгжилтэй орнууд багтдаг: Сингапур улсыг хөгжингүй Азийн бар гэж үздэг. Вьетнам, Тайланд, Малайз улсууд дундаж хөгжилтэй орны жишигт хүрсэн байхад Камбож, Филиппин, Бирм зэрэг улсууд нь хөгжиж байгаа орны ангилалд хамрагддаг.

эхийг www.andromeda.blog.banjig.net




бичсэн: geography93 | төрөл: 11-р анги 2009-12-31 өдөр 10:03
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив




:-)
 
xaax