Teacher of geography G.Sodnom
9-р анги "Б" вариант
БГД-ийн 93-р сургуулийн 9-р ангийн газарзүйн хичээлийн төгсөх шалгалтын материал
Анги..............нэр.................................................
“Б” вариант
1. Хүчин чадлаараа хамгийн том дулааны цахилгаан станцыг сонго.
А. IV-цахилгаан станц Б. II-цахилгаан станц
В. III-цахилгаан станц Г. Дарханы цахилгаан станц
2. Тээврийн төрлүүдийг замын урттай нь тохируул
А. Агаарын зам а. 1927 км
Б. Төмөр зам б. 40.000 гаруй км
В. Усан зам в. 135 км
Г. Хатуу хучилттай зам г. 1572 км
3. Нийт тээвэрлэсэн ачааны хэмжээг явсан замаар нь үржүүлсэн үзүүлэлтийг..........................................................гэнэ.
4. Монголд ирсэн жуулчдын тоогоор тэргүүлдэг улсыг сонго.
А. Герман Б. АНУ В. Хятад Г. Япон
5. Монгол орны аж үйлдвэрийн салбарын бүтцэд тэргүүлдэг салбарыг сонго.
А. Уул уурхай Б. Боловсруулах В. Эрчим хүч
6. Махны үйлдвэрлэл ямар аж үйлдвэрлэлийн салбарт ангилагдах вэ?
А. Хөнгөн аж үйлдвэрийн салбарт Б. Олборлох аж үйлдвэрлэлийн салбарт
В. Хүнсний үйлдвэрийн салбарт В. Хүнд аж үйлдвэрийн салбарт
7. Ганц нэг үйлдвэрийн салбартай бие даан орших үйлдвэрийн газрыг үйлдвэрийн.........................................................................гэнэ.
8. Дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжийг бич.
…..........................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................
9. 2007 оны байдлаар таван хошуу малд ямааны эзлэх хувийг сонго.
А. 44% Б. 42% В. 7% Г. 6%
10. Төвийн бүсийн тулгуур төв хотуудыг сонго.
А. Чойбалсан, Өндөрхаан
Б. Улиастай, Ховд
В. Дархан, Зуунмод
Г. Эрдэнэт, Хархорин
11. Хамгийн том нутгийг эзлэн оршдог бүсийг сонго.
А. Төв бүс Б. Баруун бүс В. Улаанбаатар Г. Хангайн бүс
12. Улаанбаатар хотод 668 мм хур тунадас орсон, уурших чадвар нь 338 мм бол чийгийн итгэлцүүрийг олж чийглэгийн хэмжээг тодорхойл.
13. 1:2500000 масштабтай газрын зураг дээр 5 см зурагдсан голын газар дээрх бодит хэмжээг ол.
14. 1:5000000 масштабтай газрын зурган дээр урт 6см өргөн нь 4,5см зурагдсан талбайн газар дээрх бодит хэмжээг ол
бичсэн: geography93 | төрөл: 9-р анги
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичих