Форум | Холбоо барих
Блог хайлт:

Teacher of geography G.Sodnom

Шансигийн газар хөдлөлт

Шансигийн газар хөдлөлт нь 1556 оны 1 сарын 23-нд Хятадын Шанси мужид гарсан бөгөөд 830,000 хүний амь насыг авч одсон юм. Түүхэн дэхь хамгийн хүчтэй газар хөдлөлтөд тооцогддог.

Газар хөдлөлтийн голомт болох Шанси мужийг улаан, газар хөдлөлтөд нэрвэгдсэн бусад мужийг улбар шар өнгөөр үзүүлэв. Энэ газрын зураг дахь засаг захиргааны нэгжүүд нь тухайн үеийн Мин улсынх биш, одоогийн БНХАУ-ынхаар байгаа гэдгийг анхаарна уу.

...

бичсэн: geography93 | төрөл: Физик газарзүй 2009-12-12 өдөр 15:13
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих

Дэлхийн гүнийг хэрхэн судалдаг вэ?

Газар хөдлөл, галт уулын ба цөмийн дэлбэрэлт болон Дэлхийг чичирхийлэх бусад нөлөөн доор үүсэж байгаа хэлбэлзэх долгионы тусламжтайгаар Дэлхийн гүнийг судлах боломжтой болжээ.

Сейсмийн долгион бол үүссэн газраасаа тархсаар Дэлхийн бөмбөрцгийг нэвт дамжин эсрэг талд нь хүртэл мэдрэгддэг байна.

Сейсмийн долгионыг эзэлхүүний ба гадаргуугийн гэж хоёр хуваадаг.

Эзэлхүүний долгионыг дагуу (Р), хөндлөн (S) ба Рэлейн гэж гурав хуваадаг бол гадаргуугийн долгионыг Лявагийн (L) гэж нэрлэдэг (1-р зур).

Дагуу долгионыг нэвтрүүлж байгаа бодисын өчүүхэн хэсгүүд долгион тархаж байгаа чиглэлийн дагуу урагшаа, хойш...


бичсэн: geography93 | төрөл: Физик газарзүй 2009-11-24 өдөр 16:20
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих

Газар хөдлөлт


Газар хөдлөлт гэдэг нь газрын царцдасаас энерги чөлөөлөгдөн, сейсмийн долгион үүсгэхийг хэлнэ. Үүссэн долгионыг сейсмометрээр тэмдэглэж авах ба газар хөдлөлтийн хүчийг момент магнетудаар, эсвэл Рихтерийн шаталбараар хэмжинэ. Рихтерийн шатлалыг сүүлийн үед өргөн хэрэглэхгүй байгаа болно. Рихтерийн шаталбараар 3-с бага магнитуд бүхий газар хөдлөлт хүнд онцгой мэдрэгдэхгүй, харин магнитуд 7, түүнээс дээш болох үед том талбай хамарсан сүйрэл болно.

Газар хөдлөлтөөр газрын гадаргуу чичирч, заримдаа эвдрэлд орно. Газар хөдлөлтөөр хөрсний гулсалт үүсэж, галт уул идэвхижиж болно. Томоохон газар хөдлөл...


бичсэн: geography93 | төрөл: Физик газарзүй 2009-11-20 өдөр 14:06
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих

Температурын инверс

Нийслэл Улаанбаатар хотод өвлийн цагт хүн бүр нэгэн тэгш эрх эдэлдэг нь хорт утаагаар амьсгалах эрх билээ. Нүүрсний утаандаа баригдсан хотын агаар яагаад өвөл болгон бидний дээр тогтдог юм бол? Салхиар туугдаад алга болчихдоггүй юм уу гэж өөрөөсөө асууж байсан уу.

Тэгвэл учир нь ийм юм байна.

Температурын инверс

Тропосфер буюу дэлхийн агаар мандлын доод үе давхаргад газрын гадаргаас дээш хөөрсөн агаар эзлэхүүнээ тэлж температур нь буур...


бичсэн: geography93 | төрөл: Физик газарзүй 2009-11-09 өдөр 15:49
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих


Танилцуулга

Зургийн цомог

Архив