Форум | Холбоо барих
Блог хайлт:

Teacher of geography G.Sodnom

Газар хөдлөлт


Газар хөдлөлт гэдэг нь газрын царцдасаас энерги чөлөөлөгдөн, сейсмийн долгион үүсгэхийг хэлнэ. Үүссэн долгионыг сейсмометрээр тэмдэглэж авах ба газар хөдлөлтийн хүчийг момент магнетудаар, эсвэл Рихтерийн шаталбараар хэмжинэ. Рихтерийн шатлалыг сүүлийн үед өргөн хэрэглэхгүй байгаа болно. Рихтерийн шаталбараар 3-с бага магнитуд бүхий газар хөдлөлт хүнд онцгой мэдрэгдэхгүй, харин магнитуд 7, түүнээс дээш болох үед том талбай хамарсан сүйрэл болно.

Газар хөдлөлтөөр газрын гадаргуу чичирч, заримдаа эвдрэлд орно. Газар хөдлөлтөөр хөрсний гулсалт үүсэж, галт уул идэвхижиж болно. Томоохон газар хөдлөлт далайд тохиолдвол цунами үүснэ.

Ерөнхий тохиолдолд газар хөдлөлт гэдэг ойлголтод байгалийн болон хүний нөлөөгөөр үүсэх бүх төрлийн чичирхийлэлийг багтааж байна. Газар хөдлөлт нь царцдаст үүсэх хагарал, ихээхэн хэмжээний хийн ихэвчлэн (газрын гүн дэх метан) шилжилт, галт уулын үйл ажиллагааны идэвхижилт, хөрсний гулсалт, минаны тэсрэлт, цөмийн бөмбөгийн туршилт зэргээр үүснэ.

Газар хөдлөлт үүсэж байгаа голомтыг гипоцентр буюу фокус гэх ба гипоцентрын эгц дээр, газрын гадаргуу дээхи цэгийг эпицентр гэнэ.



Газар хөдлөлтийн шалтгаан

Тектоник гаралтай газар хөдлөлт дэлхий дээр хаа сайгүй тохиолдоно. Дэлхийн гүн дэх чулуулаг агшилт, суналтанд орох үед үүссэн энерги, тухайн чулуулаг тасарч эвдрэх үед хагаралын хавтгайн дагуу чөлөөлөгдөх үзэгдэлтэй холбоотойгоор газар хөдлөлт үүснэ.

Плитийн трансформ ба конвергент заагуудын нь газрын гадаргууд, маш том хагарлын дагуу байрлах ба плитүүд энэ заагийн дагуу хөдөлж байдаг. Хагаралын дагуу уг хөдөлгөөнд ямар нэг өөрчлөлт орж, хөдөлгөөн зогсоход плитийн түлхэх хүчнээс ихээхэн энерги, тухайн хөдлөхөө болисон плитийн зааг, хагарал орчимд хуримтлагдана. Хуримтлагдаж буй энерги саадыг эвдэх хэмжээнд хүртэл энэ зогсонги байдал үргэлжлэх ба энерги хязгаараас давахад хөдөлгөөн огцом хөдлөхөд хуримтлагдсан энерги чөлөөлөгдөн газар хөдлөлт үүснэ.

Хуримтлагдсан нийт энергийн зөвхөн 10% нь сейсмийн долгион буюу чичирхийлэл үүсгэдэг бөгөөд дийлэнхи нь хагарал үүсгэх, хагаралын дагуу үрэлтийн дулаан болон хувирдаг байна.

Дэлхийн томоохон газар хөдлөлтүүд





1963-1998 оны хооронд тохиолдсон газар хөдлөлтийн эпицентрүүд

Материалыг www.wikipedia.com авав.


бичсэн: geography93 | төрөл: Физик газарзүй 2009-11-20 өдөр 14:06
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (0) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив




:-)
 
xaax