Форум | Холбоо барих
Блог хайлт:

Teacher of geography G.Sodnom

Өдөрт найман сая удаа аянга буудаг байна.


Аянга гэдэг бол байгалын ширүүн үзэгдэл. Түүнээс өөрийгөө хэрхэн хамгаалах болон аяганд ниргүүлээд амьд үлдсэн хүмүүсйин тухай америк судлаадчлын хийсэн сонирхолтой судалгааг сонирхуулъя. Юуны өмнө өдөрт найман сая удаа аянга буудаг гэдгийг хэлэх хэрэгтэй болов уу. Эгвч аянга хүн дээр бууна гэсэн магадлал тун бага гэж хэлж болохоор буюу 600 мянгад нэг байдаг. Хүн амын тоо мэдэгдэхийн хэрээр аянга хүн дээр буух магадлал жил ирэх тутам нэмэгдэж, цохиулагсдын тоо ихэсч байна гэдгийг судлаачид онцолдог.

Америкт л аэхэд дээр үед жилд 600 хүн аянгад ниргүүлдэг байсан бол ойрын жилүүдэд энэ тоо эрс нэмэгдэж 1500-д хүрчээ. Сонирхолтой нь өнөөг хүртэл аянга яагаад хүн, амьтан дээр буудгийг эрдэмдэт тогтоож чадаагүй байна. Зарим эрдэмтэн тэнгэрт ниргүүлсэн хүмүүсийн 86 хувь эрэгтэйчүүд байгааг үндэслэн аянгыг “татдаг” үйл нь эр бэлгийн дааьар тестотерон гэсэн таамаг дэвшүүлээд байгаа ч аягаад, вуны учир гэдгийг цэгцтэй тайлбарлаж чадаагүй. Эрдэмтдийн анхаарлыг татаж байгаа өөөр нэг нууцлаг зүйл нь хүний биеэр дамжсан аянгын гаргадаг “авир” юм. Хэдэн зуун вольтын хүчдэл, хэдэн зуун мянган амперын гүйдэлтэй цахилгаан цэнэг хүний биеэр дамжиж байхад амьд үлдэх магадлал бараг байхгүй нь мэдээж. Гэвч хүн учир битүүлэг шалтгаанаар амьд гардаг байна. Тэнд үлдсэн нь их гээд чимээгүй суухыг хүссэнгүй. Энэ чиглэлээр судалгаа явуулж буй эрдэмтдэд туслахын зэрэгцээ нэг нэгэндээ харилцан туслах үүднээс “Аянга цахилгаанд цохиулаад амьд гарсан хүмүүсийн интернациональ” буюу англиар товчилбол “ LS&ESSI” гэдэг нэртэй холбоо байгуулан хурал, зөвөлгөөн зохион байгулдаг байна. Амеркид жилд 900 орчим хүн аянганд цохиулсан ч амьд гардаг гэхээр энэ холбоо цөөнгүй гишүүнтэй нь тодорхтой.

Энэ чиглэлэээр судалгаа хийдэг АНУ- ын Жон Хопкинсын их сургуулийн эмч Хендлерийн ярьж байгаагаар аянганд ниргүүлсэн зарим хүний алтан шүд, хүзүүн дэхь гинжин зүүлт хайлчихсан байхад өөрсдөө амьд байдаг нь хамгийн хачирхалтай зүйл аж. Аянга асар хүчтэй ч секундыг сая хуваасны дайтай асар богино хугацаанд хүний биеэр дамжин гардаг тул тэр бүр хүнийг үнс нурам болгож амждаггүй бөгөөд ч ямар нөлөө үзүүлэх нь тухайн хүний эрхтэн, эд эсийн эсэргүүцлээс шууд хамаардаг байна. Хүний эд, эрхтний эсэргүүцэл дунджаар 700 ом байдаг. Аянга хүн дээр буухад биеээр гүйдэл дамжулагч цуьааны үүрэг гүйцэдгэж байдаг мэдрэлийн эсүүд “ шатдаг “ байна. Аюул багатай тохиолдлуудад мэдрэлийн эсүүд гаднах хамгаалалтын давхарга шатдаг. Ийм тохиолдолд хүн амьд гарах магадлал өндөр байдаг төдийгүй ямар нэгэн өвдөлт мэдрэхгүй байх нь цөөнгүй.

Тгэьч дийлэнхдээ ингэж “ яагаа чүгүй зүгээр “ өнгөрсөн хүмүүс нилээд хэдэн сарын дараа гэнэт ахчин зүйлтэй тулгарч эхэлдэг. Тухайлбал, хөдөлгөөний эвсэлгүй болох, шөрмөс гэнэт татах, чих жингэнэх дуугарах зэрэг таагүй зүйл мэдрэгддэг. Аянгад нэмтсэн эсүүд хаа хамаагүй газар “ коротколж ” байгаагаас ийм зүйл үүсдэг байна. Аянга толгойд нь буусны дараа амьд үлдсэн хүмүүс бүрч хэцүү асуудалтай тулгардаг. Хендлер эмчийн ярьж байгаагаар түний өвчинүүдийн нэг аянганд ниргүүлснийхээ дараа гэнэт бага насаа санаж, хоёр настай хүүхэд шиг аашлах болсон бол өөр нэг өьчтөн нь түр санах ойгоо бүрэн алдаж, барьсан тавьсанаа эрэгн санахаа больсон тохиудлууд ч бий гэнэ.

АНУ-ын Миссури мужийн Харольд Дин гэгч эр аянгад цохиулсныхаа дараа гэнэт хүйтнийг мэдэрхээ больж, өвлийн хүйтэнд ч дан цамцтай чвах болсноор нэрд гарч байсан удаатай. “ LS& ESSI “ холбооны сүүлийн хуралд Элен Уард гэгч англи эмэгтэй мөн л ниргүүлснийхээ дараахнаас нохой шиг үнэрч болсон байна, Гюнтер Лунге хэмээх герман эр зургаан оронтой тоог цээжээр үрждэг болсон гээд өөрсдийн биеэр ер бусын чадваруудаа эрдэмтэн судлаачдад үзүүлж байсан болохоор итгэхгүй байхад хэцүү. Дашрамд дурдахад, Виржини мужийн Рой Салливан гэгч ойн сахиул аяганд долоонтоо ниргүүлсэн ч амьд үлдэн “ Гиннесийн ном “-д орсон байна. Аянга толгойд буух үед гүйдэл тархийг хэд хэдэн газраар нүхлэн цам цохиж гараад, тархиний зарим хэсгийг унтрааг, заримыг нь эрчимтэй ажилуулах нөлөө үзүүлдгээс болж хүмүүс хачин чадвартай болдог гэж үздэг байна.


АНУ Калифорни муж Санта-Марияа...



бичсэн: geography93 | төрөл: Сонирхолтой 2009-11-20 өдөр 13:46
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив




:-)
 
xaax