Форум | Холбоо барих
Блог хайлт:

Teacher of geography G.Sodnom

9-р ангийн газарзүйн хичээлийн төгсөх шалгалтын материал

БГД-ийн 93-р сургуулийн 9-р ангийн газарзүйн хичээлийн төгсөх шалгалтын материал

Анги.................нэр.............................................

“А” вариант

1. Дулааны цахилгаан станцуудыг хүчин чадалтай нь тохируул.

А. Даланзадгадын ДЦС                              а. 540 мян

Б. II-цахилгаан станц                                 б. 148 мян

В. Дарханы ДЦС                                          в. 5 мян

Г. IV-цахилгаан станц                                  г. 48 мян

2.ЗБЭХС-д холбогдсон аймгуудыг сонго.

А. Дорнод, Хэнтий, Сүхбаатар

Б. Өмнөговь, Дорноговь, Дундговь

В. Баян-Өлгий, Ховд, Увс

3. Зорчсон хүний тоог явсан замын уртаар үржүүлсэн үзүүлэлтийг.....................................................................гэнэ.

4. Асгатын мөнгөний орд аль аймагт байдаг вэ?

А. Хөвсгөл Б. Өмнөговь В. Баян-Өлгий Г. Увс

5. Үйлчилгээний уламжлалт салбарт харъяалагдах хэсгийг сонго.

А. Соёл, боловсрол, шинжлэх ухаан, эрүүл мэнд, биеийн тамир

Б. Зээл, даатгал, зөвлөгөө мэдээлэл

В. Худалдаа, тээвэр, холбоо

6. Хайлуур жоншны нөөцөөр монгол дэлхийд хэддүгээр байранд ордог вэ?

А. 1      Б. 2      В. 3      Г. 4

7. Өөр хоорондоо хэлхээ холбоо багатай үйлдвэрийн газрууд нэг дор төвлөрсөн байвал түүнийг.....................................................................гэнэ.

8. Аж үйлдвэрийн гол төв хотуудийг үйлдвэрлэлд эзлэх хувьтай нь тохируул.

А. Улаанбаатар                а. 28%

Б. Эрдэнэт                       б. 10%

В. Дархан                         в. 13%

Г. Бусад                           г. 49%

9. Усан замын тээвэр манай улсад сул хөгжсөн шалтгааныг тайлбарлан бич.

…..........................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................................

10. Баруун бүсийн тулгуур төв хотуудыг сонго.

А. Чойбалсан, Өндөрхаан

Б. Улиастай, Ховд

В. Дархан, Зуунмод

Г. Эрдэнэт, Хархорин

11. Хамгийн олон хүн амтай бүсийг сонго.

А. Хангай         Б. Төв          В. Баруун           Г. Улаанбаатар

12. Харьцангуй чийг нь 50%, чийгийн багтаамж нь 17 г/м³ бол үнэлэхүй чийгийг ол.

13. Улаанбаатар хотод даваа гарагийн өглөөний 10 цаг болж байхад б.у 85°-д хэддэхь өдрийн хэдэн цаг болж байх вэ?

14. Уулын бэлийн даралт 760 мб, оройн даралт 380 мб, дундаж температур нь +8°С бол уулын өндрийг ол.


бичсэн: geography93 | төрөл: 9-р анги 2010-05-19 өдөр 15:13
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (15) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив




:-)
 
xaax