Teacher of geography G.Sodnom
Жишиг Даалгавар /9-p aнги/
“Монгол орны хүн ам” бүлэг сэдвийн “Мэдэхүйн цогц чадамж”-ийг
шалгах жишиг даалгаврууд
1. Хүн ам орон сууцны тооллогыг хэдэн жил тутам явуулдаг вэ?
a. 5 b.10 c.15 d.4
2. Монгол улс анх хэдэн онд хүн амаа албан ёсоор тоолсон бэ?
a. 1911 b. 1918 c. 1921 d.1924
3. Нийгэм эдийн засгийг хөгжүүлэхэд анхаарах хүн амзүйн чухал үзүүлэлт бол … юм.
a. хүн амын тоо b. нас хүйсийн бүтэц c. байршилт d. нутагшилт
4. Хамгийн олон хүн амтай аймаг аль нь вэ?
a. Өмнөговь b. Хөвсгөл с.Булган d. Дархан Уул
5. Монгол улсын хүн ам хэдий үед хамгийн идэвхтэй өсөж байсан бэ?
a.1960-70 b. 1940-50 c. 1950-60 d. 1970-1980
6. Хүн амын механик өсөлт гэж юуг хэлэх вэ?
a. Төрөлт нас баралтын зөрүү
b. Шилжин ирэгсэдийн тоо
c. шилжин явагсдын тоо
d. шилжин ирэгсэд ба явагсадын зөрүү
7. Дараах ойлголтуудыг зөв харгалзуул.
1.Ердийн өсөлт а.Хүн ам нутаг дэвсгэрээр тархан сууршьсан байдал
2.Дундаж наслалт b.Суурингийн хэлбэрээр хүн ам төвлөрөх нутаг дэвсгэрийн
зохион байгуулалтын хэлбэр
3.Нягтшил с. Төрөлт нас баралтын зөрөө
4. Байршил d. Хүн амын тоог нутаг дэвсгэрийн хэмжээнд харьцуулсан
харьцаа
5. Нутагшилт. e. нийт хүн амын ерөнхий наслалт
a. 1a 2c 3e 4b 5d b. 1c 2e 3d 4a 5b c.1e 2c 3d 4a 4b d.1d 2b 3e 4a 5c
8. Нас хүйсийн суврага гэж юу вэ?
a. Нас хүйсийн ангилал b. нас хүйсийн бүтцийн схем
c. Нас хүйсийн харьцаа d.нас хүйсийн бүтцийг харуулсан зурмаг.
9. Нас хүйсийн суврагаар хүн амын ирээдүйн өсөлтийг тооцоолж болох уу?
a. болно b. Болохгүй
10. Тохирох үгсийг нөхөж бич.
Шилжилт хөдөлгөөнийг … ба … гэж ангилдаг.
a. Гадаад, дотоод b. механик ба ердийн
11. Тохирох үгийг нөхөж бич.
Манай оронд … хүртэлх насны эрэгтэйчүүд , … насны эмэгтэйчүүдийг хөдөлмөрийн насны хүн ам гэж тооцдог.
12. Тохирох үгийг нөхөж бич.
Эдийн засгийн идэвхтэй хүн ам = ажиллагсад + …
13. Хүснэгтийг бөглө.
14. Ажилгүйдийн жирийн түвшингээс давж гарсан ажилгүйдэл?
a. Илүүдэл ажилгүйдэл b. Мөчлөгийн ажилгүйдэл
c. Түр ажилгүйдэл d. хугацааны ажилгүйдэл
15. Ажилгүйдийн түвшинг тооцох томьёог бич.
16. Тодорхойлолтыг гүйцээ.
Ажиллах хүчний эзэмшсэн мэдлэг, … , ажлын дадал, …, бүтээлч байдлыг “хүмүүн капитал” гэнэ.
17. Хөдөлмөрийн нөөц аль нь вэ?
a. 16-55 насны эмэгтэйчүүд
b. 16-60 насны эрэгтэйчүүд
c. Эдийн засгийн идэвхтэй хүн ам
d. Ажил хөдөлмөр эрхэлж буй бүх хүмүүс
18. Хэдээс доошгүй хүн амтай сууринг хот гэж тооцдог вэ?
a. 20000 b.5000 c.15000 d.10000
19. Суурин газрыг хэд ангилдаг вэ?
a.2 b.3 c.4 d.5
20. Монгол улсын хүн амын хэдэн хувийг хотын хүн ам эзэлдэг вэ?
a. 40% b.50% c.60% d.70%
21. Монгол улсад давхраажилтийн хэдэн түвшин ялгардаг вэ?
a. 2 b.3 c. 4 d.5
22. Одоогийн монголд амьдарч байгаа ард түмнийг хэлний гарал үүслийн хувьд хэдэн бүлэгт хуваадаг вэ?
a. 2 b.3 c. 22 d.олон
23. Ястанаас үндэстэн бүрэлдэн бий болдог.
a. үнэн b. худал
24. Монголчуудын хэдэн хувийг халхчууд эзэлдэг вэ?
a. 100% b.70% c.80% d.90%
25. Ястнуудыг амьдардаг аймагтай нь тохируул.
1. Хотон а.Архангай
2. Буриад b. Дорнод
3. Захчин c. Ховд
4. Өөлд d. Хөвсгөл
5. Дархад e. Увс
a. 1c 2d 3e 4a 5d b. 1d 2c 3e 4a 5d
c.1e 2b 3c 4a 5d d.1b 2e 3d 4a 5c
бичсэн: geography93 | төрөл: 9-р анги
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (2) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:
Сэтгэгдэл бичих