Форум | Холбоо барих
Блог хайлт:

Teacher of geography G.Sodnom

IX ангийн газарзүйн хичээлийн шалгалтын материал

А хувилбар

1.     Монгол улсын хүн амын хэдэн хувийг халхчууд эзэлдэг вэ?

А.100%             Б.70%                          В.80%                          Г.90%

2.     Хүмүүн капитал гэж юу вэ?

А. Хөдөлмөрийн нөөц

Б. Ажил идэвхитэй хайж байгаа хөдөлмөрийн насны хүмүүс

В. Ажиллах хүчний эзэмшсэн мэдлэг, чадвар, мэргэжлийн түвшин

Г. Нийт ажилгүйчүүд

3.     Улс орны макро эдийн засаг гэж юу вэ?

..................................................................................................................................
.................................................................................................................................

4.     Олон үйлдвэрийн газрууд нэг төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх нь үйлдвэрлэлийн ямар хэлбэр вэ?

А. Бөөгнөрөл                Б. Төрөлжилт    В. Хоршилт                   Г. Компинат

5.     Манай улсын нутаг дээр оршиж байгаа бүх ард түмнийг хэлний гарал үүслийн хувьд хэрхэн 2 ангилдаг вэ?

1...................................................................

2...................................................................

6.     Oval: Үйлдвэрлэлийн      анхдагч хүчин зүйлНөхөж бич.

 

 

 


 

7.     Монгол улсад давхраажилтын хэдэн түвшний ангилал байдаг.

А. 2                              Б. 3                              В. 4

8.     Эрэлт гэж юу вэ? Эрэлтэд нөлөөлдөг хүчин зүйлүүд

......................................................................................................................................................
.......................................................................................................................................................

9.     2007 оны байдлаар Монгол орны нийт мал сүргийн 44% ямаа, 42% хонь, 7% адуу, 6% үхэр, 1%-ийг тэмээ эзэлж байна гэсэн тоон үзүүлэлтийг ашиглан тойргон диаграмм байгуул.

IX ангийн газарзүйн хичээлийн шалгалтын материал                                          

Б хувилбар

1.     2000 оны байдлаар Монгол улсын нийт хүн амын хэдэн хувийг казахууд эзэлж байсан бэ?

А. 4.3%            Б. 3%               В. 5%               Г.3.5%

2.     2005 оны ДНБ-ний хэдэн хувийг үйлчилгээний салбар эзэлсэн бэ?

А. 55%             Б. 25%             В. 20%             Г. 1%

3.     Микро эдийн засаг юуг судалдаг вэ?

..................................................................................................................................
................................................................................................................................

4.     Ястан хэрхэн үүссэн бэ?

А. Цусан төрлийн нэгдэл

Б. Овгууд хоорондоо нэгдэн

В. Нэг зах зээлд шилжсэнээр

Г. Гэнэт үүссэн

5.     Үйлдвэрлэлийн бөөгнөрөл гэж юу вэ?

А. Олон үйлдвэрийн газрууд нэг төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх

Б. Төрөлжсөн үйлдвэрийн бүтээгдэхүүнийг толгойлох үйлдвэрт нийлүүлж    бэлэн бүтээгдэхүүн хийх

В. Том үйлдвэрийн газар үйлдвэрлэл төвлөрөх

Г. Техник технологийн хувьд холбоотой нэг төрлийн түүхий эдээр олон бүтээгдэхүүн үйлдвэрлэх

6.     Улс орны хөгжлийг тодорхойлогч гол үзүүлэлт болох “Хүний хөгжил”-н үзүүлэлтийг бич.






7.     Монгол улсын нийт хүн амын 3%-ийг эзэлдэг нийгмийн ангилал нь давхраажилтын аль ангиалалд багтах вэ?

А. Дээд ангид                      Б. Дунд ангид                                В. Доод ангид

8.     Нийлүүлэлт гэж юу вэ? Нийлүүлэлтэд нөлөөлөх хүчин зүйлүүд

..........................................................................................................................................................
.........................................................................................................................................................

9.     2006 онд Монгол улсын ажил эрхэлж буй хүн амын 40.2% нь ХАА-д, 12% нь аж үйлдвэрт, 4.1% нь барилгад, 4.4% нь тээвэр холбоонд, 14.1% худалдаанд, 25.2% бусад салбарт ажиллаж байна гэсэн тоон үзүүлэлтийг ашиглан тойргон диаграмм байгуул.

 

              Нийт 15 оноотой 3, 6 асуулт 2 онооо, 8, 9 асуулт 3 оноотой бусад нь 1 оноотой А, Б хувилбарын 6 асуулт нь яг хийснээр орсонгүй ойлгохгүй зүйл байвал асуу. Амжилт хүсэе1     

 


бичсэн: geography93 | төрөл: 9-р анги 2010-01-03 өдөр 13:57
Холбоос | Мэйлээр илгээх | Сэтгэгдэл (1) | Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл:



Сэтгэгдэл бичих

Танилцуулга

Зургийн цомог

Архив




:-)
 
xaax